Жүжигчин Золоо дэг журам зөрчсөн үү


Бүтэн амдрал олон ангит киногоор урлагтаа эргэн ирсэн жүжигчин Золоог танихгүй хүн бараг үгүй. Тэрбээр коронавирусийн халдварын үед хатуу хөл хорионы дэг журмыг зөрчсөн хэрэгт нэр холбогдсон бололтой.

УОК-ын нэр барьж маазарсан олны танил эрхмүүдийн бичлэг цахим орчинд нилээдгүй шуугиан тарьсан. Тэгвэл уг бичлэгийг хийсэн хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулна хэмээн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдэгдлээ.

Сошиалд тавигдсан уг бичлэгт жүжигчин Золоо байсан бөгөөд Идэр-Од гэр парти шоундаа зочноор урьсан байна. Гэсэн хэдий ч тэрхүү бичлэгт оролцсон хүмүүст хуулийн хариуцлага оногдуулна гэв.

error: Content is protected !!