Тахианы мах нь олдоцтой, хямдхан, амттай бөгөөд тэжээлтэй. Энэ шувууны махыг чанаж, шарж, хуурч, гриллдэж гэх мэт олон янзаар хоол хийж болно. Тиймээс та бүхэнд 3 амтат жорыг хүргэж байна.

Бүтнээр нь шарах
Орц: Тахиа- Майонез 2-3 цайны халбага – Хатаасан саримс, паприка – Турмерик, сунель амтлагч хагас цайны халбага – Давс – перц
Хийх арга:
- Тахиагаа угааж, арчина. Дотор болон гадна талыг давс, перцээр амтална.
- Тахиагаа амраах зуур соусаа бэлдээрэй. Аяганд майонез, саримс, паприка, турмерик болон сунель амтлагчаа хийгээд хутгаарай.
- Тахиандаа соусаа түрхээд, хүнсний уутаар ороон хөргөгчид 1 цаг байлгаарай. Энэ нь амтлагчуудыг маханд шингэж, таатай үнэртэй болгоход тусалдаг.
- Тахиаг хөргөгчөөс гаргасны дараа мөнгөлөг цаасанд боож, шарах шүүгээнд 250°С температурт 50 минут жигнээрэй. Хэрвээ дутуу болсон мэт санагдаж байвал мөнгөлөг цаасыг аваад дахиад хэдэн минут жигнэж болно.

Төмс, саримстай тахианы гуя
Орц: Тахианы гуя 3 ширхэг – Төмс – 1 кг – Майонез 4-5 цайны халбага – Хагас аяга ус – Саримс 1 ширхэг – Амтлагчууд (сонголтоор) – Давс, перц – өөрийн хүссэнээр
Хийх арга:
- Тахианы гуяа цэвэрлэн, сармис, давс, перцээр үрээрэй.
- Төмсөө 4 хэсэгт хувааж хэрчинэ.
- Аяганд майонез, ус, амтлагч мөн сармисаа бяцлан хийж, холино.
- Соусныхаа хагасыг махан дээрээ, хагасыг төмсөн дээрээ асгана.
- 2 цаг амраагаад, шарах шүүгээндээ хийж, 180°С-д 1 цаг болгоно. Гадаргууг шаржигнууртай болгохын тулд зуухнаас гаргахаас 10 минутын өмнө температурыг 200°С болгон нэмээрэй.

Ногоотой тахианы гуя
Орц: Тахианы гуя 5 ширхэг – Лууван 3 ширхэг – Зуккини, чэс(жижиг) тус бүр 2 ширхэг – Төмс, улаан лооль(дунд зэрэг) тус бүр 5 ширхэг – Саримс 10 хумс – Оливийн тос 3-4 халбага – Давс, перц, эмийн ургамал
Жор:
- Сармисны хумс, давсаа бяцалж, холиод тос, перцээ нэмж соусаа бэлтгэнэ.
- Тахианы гуяа угаагаад, хэд хэд зүсэж, соустай аягандаа хийж, хагас цаг байлгана.
- Листээ мөнгөлөг цаасаар бүрээд, тосоор шүршинэ. Тахианы мах, ногоонуудаа листэндээ хийнэ.
- Тос, давс, эмийн ургамлаа цацаад, мөнгөлөг цаасаар бүтээгээрэй. 180°С-д 40 минут болгоно.
