Дэлхий дээрх гурван өвлийн өвөөгийн нэг нь Хасар Жагаа


 Дэлхийд гурван төрлийн өвлийн өвгөн буюу Санта, Орос, Монгол өвлийн өвгөн гэж бий гэх хошигнолыг уншигч та сонсож байсан уу. Монгол өвлийн өвгөн бол олноо Хасар Жагаа нэрээрээ хүндлэгддэг жүжигчин Б.Жаргалсайхан.

Г.Гомбосүрэн гуайн үйл хэргийг үргэлжлүүлж яваа тэрбээр 2004 оноос хойш өвлийн өвөө гэх гайхамшигт дүрийг хүндэтгэлтэйгээр үргэлжлүүлж буй. Монгол Өвлийн өвгөний билэгдлийн тухай Б.Жаргалсайхан, Монгол өвлийн өвгөний гаднах байдал, хувцас зэрэг бүх л байдлаар маш том агуулгыг илэрхийлж байдаг.

Монголчууд цагаан өнгийг эхийн сүү шиг ариун хэмээн бэлгэшээдэг. Тэр утгаараа цагаан дээл өмсөж явна. Мөн монголчууд мөнх хөх тэнгэрээ шүтэж биширч явдаг. Энэ утгаараа улаан залаатай, цагаан цэнхэр өнгөтэй малгай өмсдөг. Бүх зүйл нь бэлгэдэл байдаг учир шинэ жил дээр очсон хүн болгон өвлийн өвгөний ерөнхий байдал, төрхийг хараад ажил амьдралтайгаа холбоотой ямар нэгэн зүйлийг ойлгон ухаарч, бэлгэшээж байдаг. Яагаад гэвэл бидэнд юу ч бичээгүй цагаан цаас шиг шинэ он жил ирж байна.

Уг цагаан цаасан дээр амьдралаа хэрхэн зурах нь хувь хүнээс л шалтгаална. Ийм ч учраас шинэ ондоо эвтэй, ариун сайхан сэтгэлтэй байж, зорилгынхоо төлөө өөрийгөө дайчилж явах учиртай. Өнгөрч буй он жилийнхээ амжилтыг тэмдэглэж, ажил үйлсээрээ манлайлсан залуусаа урамшуулж буй албан газрын шинэ жилд Өвлийн өвөө саатаж бэлэг тараана гэдэг тухайн хүмүүст урам өгч, хойшдынх нь үйл хэрэгт эрч хүч ерөөж байгаа утга агуулгатай юм хэмээж байв.

error: Content is protected !!