Жүжигчин Э.Алдарын бяцхан гүнжийн анхны шинэ жил болж байна


Аав гэх эрхэм алдрыг хүртсэн жүжигчин Э.Алдар охиныхоо анхны шинэ жилийг тэмдэглэж өгөх гээд хөл нь газар хүрэхгүй гүйж яваа сурагтай. Үеийнхэнээсээ ойртож гэрлэсэн гэх тодотголтой тэрбээр бяцхан гүнжээ ийн олны өмнө ил гаргалаа.

Фантастик продакшны жүжигчин Э.Алдар Boomtown хамтлагт байхаасаа л охидын анхаарлыг татсаар ирсэн тэрбээр одоогоос яг нэг жилийн өмнө гэргийгээ олонд танилцуулж байв. Түүний гэргийг Хулан гэдэг.

Үерхээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа тэд нэг гэрт орж хариуцлагатай аав, ээж болоод байгаа нь энэ юм. Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай. Тэгвэл тэрбээр өдгөө тун хариуцлагатай аав, хань болжээ.

error: Content is protected !!