Супер ээж Э.Уянга


UBS телевизийн хөтлөгчөөр ажиллаж олны танил болсон Э.Уянга төрөл бүрийн авьяастай нэгэн.Багаасаа жүжиглэх дуртай байсан тэрбээр сэтгүүлч мэргэжлийг сонгосон гэдэг.

Хэцүү анги олон ангит киноны Сувдаагийн дүрийг бүтээснээс хойш нэлээд хэдэн бүтээлд тоглоод авсан. Зарим нь түүнийг мэргэжлийн жүжигчин хэмээн андуурах нь бий.

Хоёр охиноо төрүүлээд хэсэг хугацаанд ажлаасаа завсарласан Э.Уянга өдгөө МҮОНТВ-ийн мэдээний албанд ажилладаг. Ар гэрээ асран халамжлах, ажлаа хийх гээд зэрэгцүүлэн амжуулж яваа түүнийг дагагчид нь супер ээж хэмээн сайшаадаг аж.

error: Content is protected !!