Аав, ээжийнхээ авьяасыг өвлөх Ж.Өдрийнцолмон


Олноо зохиолын дууны ханхүү хэмээгдэж хайрлагддаг МУГЖ С.Жавхлан заяаны ханиараа уртын дуучин Г.Эрдэнэчимэгийг сонгон ханилсан. Хосууд одонгийн хүүхдээ өлгийдөн авсан өнөр өтгөн айл.

Тэдний том охин сүүлийн үед ээжтэйгээ хамтдаа хослон дуулах болов. Аавынхаа бие даасан тоглолтод оролцож ая дуугаа өргөн олноос өндөр үнэлгээ авсан Ж.Өдрийнцолмон охин өчигдөр мөн л ээжтэйгээ хослон дууллаа.

Үзэгчид түүнийг аав, ээжийнхээ авьяасыг өвлөх хоолойтой охин байна хэмээн магтав. Нар, сар, од гурав давхацсан, хоёр мянган жилд нэг удаа тохиодог ховорхон өдөр төрсөн аж.

error: Content is protected !!