С.Марал-Одын гэрэл зургаас

Дэлхийн хэмжээний шоу болох Тhe Voice of Mongolia -2020 хүчтэй цээл хоолойгоороо үзэгчдийг гайхшруулж, дөрвөн шүүгчийг эргүүлж чадсан оролцогч бол С.Марал –Од.

Шүүгчдийг эргүүлээд зогсохгүй хамгийн шилдэг оролцогчдын нэг болсон юм.

2002 онд төрсөн, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул, айлын том охин юм.

Тэрбээр цэцэрлэгт байхаасаа ардын дуу сайн дуулдаг байсан төдийгүй ардын урлагийн тоглолтоор БНСУ, ОХУ- дад эх орноо төлөөлөн тоглолтоор явж байжээ.

Дуу дуулах, загвар зохион бүтээх дуртай бөгөөд ирээдүйд чадварлаг загвар зохион бүтээгч, дизайнер болох хүсэл мөрөөдөлтэй.

Өчигдөр шинэ оны тусгай дугаарт ая дуугаа өргөсөн нь олон үзэгчдийн сэтгэлд хүрлээ.

error: Content is protected !!