Дуудлага худалдаагаар хэний эд хэрэглэл, хэдэн төгрөгөөр зарагдсан бэ


Хүүхдийн төлөө сайн дурын байгууллага болох Хүүхдийн төлөө фондын хөрөнгө хуримтлуулах үйл ажиллагаа одоогоос гурав хоногийн өмнө болов. Нийтдээ 2.2 тэрбум төгрөгийн хандив босгосон юм.

Уг арга хэмжээнд Монголын алдар цуут тамирчид, уяачид ч дуудлага худалдаа явуулж хөрөнгө оруулалт хийв. Тухайлбал,Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн дээлний дуудлага худалдааны анхны үнэ нь 9 сая төгрөгөөр тогтож, 38.5 сая төгрөгт зарагдсан юм.

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын кимоногийн дуудлага худалдааны анхны үнэ нь 9 сая төгрөгөөр тогтож, 25 сая төгрөгөөр худалдаалагдсан. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алтан медальт Энхбатын Бадар-Ууганы боксын ширэн бээлийний дуудлага худалдааны анхны үнэ нь 9 сая төгрөгөөр тогтож, 21 сая төгрөгөөр

Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны Монгол төрийн наадамд зургаа түрүүлсэн домогт хурдан ажнай шаргын удам хээлтэй гүүний дуудлага худалдааны анхны үнэ нь 99 сая төгрөгөөр тогтож 200 сая төгрөгөөр тус тус зарагдлаа.

error: Content is protected !!