С.Баярын охин аавтайгаа хамт өнгөрүүлсэн шинэ жилээ ингэж дурсав


Ерөнхий сайд асан С.Баяр анхны гэргий О.Гэрэлтуяагаасаа Б.Нандин, Б.Хонгор гэдэг охидтой. Удаах эхнэр Х.Хулангаасаа Б.Даръяа гэдэг охинтой. Харин бага гэргий Б.Сувдаасаа Анир хэмээх бяцхан охинтой. Б.Хонгор багаасаа АНУ-д боловсрол эзэмшсэн нэгэн.

Тэрбээр шинэ жилийн баяраар аавынхаа талаар дурсамжийг цахим орчинд ийн бичжээ.

Бүүр бага байхад би аавтай хамт шинэ жилийн уур амьсгал нэвчсэн Москвагийн хүүхдийн тоглоомын дэлгүүрээс алдартай пломбир зайрмаг аваад хоёулаа идээд сууж байхдаа асууж байж билээ. Яагаад хүмүүс он солигдохоор баярладаг юм бэ, аав аа? Энэ их дурсамж дүүрэн гоё амьдарсан нэг жил нь өнгөрч ард үлдэж байгаад баярлаж тэмдэглэх биш харин ч гуниглах ёстой биш үү? гэхэд

Аав, Хэрвээ бид өнгөрсөн оны араас уйлдаг байсан бол өнгөрч байгаа өдөр, цаг, хором мөч бүрийн араас уйлж, хамаг амьдралаа уйлсаар байгаад л өнгөрөөх байсан биз, тийм үү миний охин? Өнгөрч байгаад нь гуниглах биш, ирж байгаа ирээдүйд нь бид нар баярлаж байгаа болохоор тэмдэглэдэг юм аа, дочка гэж билээ.

Өчигдөр, өнөөдөр таныг санасан ч өнгөрсөнд гуниглалгүй удахгүй ирэх сайхан цагийг бодож шинэ оноо хайраар дүүрэн угтлаа. Таны хэлснээр бүх зүйл сайхан болноо Бүгдэд нь шинэхэн оны мэнд! хэмээн дурсамжаа хуваалцав.

error: Content is protected !!