Б.Идэр-Од Гадаад нөхөртэй гэж ээж рүү минь битгий дaйpaapaй

УИХ-н гишүүн асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэн цахим орчинд мэдээлэл түгээд байгаа билээ.

Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн түүний хүү Б.Идэр-Од ээжийгээ хамгаалан дараах мэдэгдэлийг мөн өөрийн цахим сувгуудаараа цацжээ.

Тэрбээр бичихдээ, Цэдэнбал дарга – Орос эхнэртэй байсан. Одоо еөк – Орос эхнэртэй. Гадаад хүнтэй суусан гэж ээж рүү дaйрaxгүй шүү. Ханилаад арван зургаа долоон жил болж байгаа хүний эрхийн зүтгэлтэн хүн хэмээн бичсэн байв.

Сонирхуулж бичихэд, Ub comedy клубын гишүүн Б.Идэр-Од тайзнаас хөөгдөж буусан бичлэг нь хэдэн жилийн өмнө тарж байсан ч одоо бол тэрбээр залуу үеийн шилдэг төлөөллийн нэг болж чадсан. Б.Идэр-Одыг чамгүй сайн илтгэгч, мөн Шарк танк нэвтрүүлгийн хөтлөгч зэргээр нь мэдэх болсон.

Б.Идэр-Од УИХ-ын гишүүн асан Ногоон нүдэн лам номын зохиолч Ц.Оюунгэрэлийн анхны нөхрийн хүүхэд гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.

error: Content is protected !!