Хальстай нь хэрэглэсэн төмсний ашиг тус тун өндөр


Нийслэл салатанд дургүй хүн ховор харин таргалахгүй шим тэжээл өндөртэйгөөр хэрхэн бэлтгэж идэх талаар бичиж өгье.

Төмсний илчлэг үнэндээ бусад хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулахад онцгойрох зүйл байдаггүй. Бүр төмсний дэглэм хүртэл байдаг юм өдөрт улаан мах+ 0.9-2кг төмс идэж биеийн өөхөн давхрагийг нимгэлэх ч боломжтой. Өндөр эрчимтэй дасгал хийдэг ялангуяа фитнес моделууд ийм аргаар жиндээ хүрэх нь элбэг байдаг. Би төмсөнд маш их дуртай хоолонд хийхдээ хальстай нь угаагаад иддэг аль болох чанаж шарж бус жигнэж ашигтай эрдэсээ авдаг гэсэн үг юм. Төмс Уураг, нүүрсус, Кали, С витамин, төмрөөр баялаг байдаг тул хамгийн хямд идэхэд амттай хүнс болж өгдөг.

Харин нийслэл салатанд хийхдээ би хальсыг маш сайн угааж цээрлээд хальстай нь хамт хэрчээд буузны жигнүүр дээр 10 минут жигнээд салатандаа хийдэг. Чихэрлэг маш амттай мөн ашигтай эрсдэс нь усанд чанагдаж алга болохгүй тул өөх болоод бүдүүрэх муу нүүрсус нь бага байна. Харин нэмэлт илчлэг ээ сайн тооцоолж хэр их идэхээ та өөрөө шийднэ. Ямартай ч хальстай нь хэрэглэсэн төмсний ашиг тус тун өндөр байдаг юмшүү

error: Content is protected !!