Энэхүү амтат баншийг та бүхэн амралтын өдрөөр хайртай гэр бүлдээ зориулан хийж өгөөрэй!
Орц:
- 1 аяга гахайн мах, 2 аяга үхрийн мах, жижиглэсэн бууцай, 4-5 ширхэг бор мөөг , хагас сонгино, дүпү, жижиглэсэн 3 хумс сармис, давс, элсэн чихэр, гүнжидийн тос, ургамлын тос, загасны соус, өндөг, ногоон сонгино, зориулалтын гурил

Хийх дараалал:
- 1 аяга гахайн мах, 2 аяга үхрийн махыг холино.
- Үүн дээрээ 1 халбага давс, 1 халбага гүнжидийн тос, 1/2 халбага хар перц хийж хутгаж өгнө.
- Сармисаа жижиглэн хэрчиж хийнэ.
- 4-5 ширхэг мөөг болон сонгиноо хэрчиж нэмнэ.
- 5. 1 цайны халбага сой соус, 1 цайны халбага элсэн чихэр болон 2 цайны халбага гүнжидийн тосыг жижиг аяганд холиод махруу гаа хийнэ.
- Тал дүпүг даавуун алчуураар нухаж жижиглээд дээрээс нь давс болон бага зэрэг гүнжидийн тос нэмж махруу гаа хийнэ.
- Ингээд бүх хольцоо сайтар хутгана.

Шарах арга:
- Дугуйлж хавтгайлсан гурил дээрээ бэлтгэсэн хольцоо тавина.
- Хурууныхаа өндгөөр гурилын захаа бага зэрэг усаар норгоно.
- Гурилынхаа хоёр талыг нийлүүлж чимхэнэ.
- Урьдчилан халаасан тосондоо баншнуудаа шарна.
- Галаа багасгаж хайруулын тавгаа таглан орхино.
- Хэдэн минутын дараа баншнуудаа эргүүлнэ. Ингээд мөн тагийг нь тавьж сайтар шарж өгнө.
- Баншнууд шаргал өнгөтэй болох үед гаргана.
- Бэлэн болсон баншнуудаа шар буурцагны соустай идэж болох юм.

Банштай шөл хийхэд:
- Тогоондоо 6 аяга ус, бууцай болон хэрчсэн сонгино хийнэ. Дунд зэргийн гал дээр 20-30 минут буцалгана.
- Шөл бэлэн болсны дараа бууцай болон сонгиноо шүүж гаргана.
- 1 халбага загасны соус, 2 хумс сармис болон хэдэн ширхэг банш шөл рүү хийнэ. Хэрэв хүсвэл давс нэмж болно.
- Банш бэлэн болсон үедээ шөлөн дээр хөвөн гарч ирэх юм.
- 1 өндөг болон бага зэрэг хэрчсэн ногоон сонгино шөл рүүгээ хийнэ.
- Бэлэн болсон шөлөө кимчи болон хар перцээр амталж болох юм.
