Б.Сарантуяа цахилгаан хэдэнтээ тасарч бүтээн байгуулалтын үр шимийг үгүй болголоо гэв

Зууны манлай дуучин Б.Сарантуяа хэр барагтай бол сошиалд бухимдаггүй нэгэн. Тэгвэл тэрбээр, Үнэгүй юманд нугасгүй гэдэг зүйрлэлд монголчууд бид дургуйг хэлэх нь зүйтэй биз… Хотоос гадуур амьдарч бгаа зуслан хавийн найзуудын анхааралд гэжүүгаа? Манайх хөөрхий Шарга морьтын зусланд нэг байшинтай юм аа, мэдээж өвлийнх, худаг 380 халуун хүйтэн ус бүгд л байгаа…Атал энэ өвөл хүйтэн байсан уу, манай зуслангийн цахилгаан эрчим хүчнийхэн трансформаторынхаа үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй байсан уу, шөнө дөлөөр 3-4 цагаар тог тасалснаас болсон уу манай худаг хөлдөж ,худгаас гарсан усны шугам хөлдөж ,хөөрхий худгийн сервис үзүүлдэг монгол залуус маань 7 хоног хөдөлмөрлөж нэг юм ашиглалтанд оруултал,дахин цахилгааны хэлбэлзлээс болж байшингийн халаалтын нам даралтын зуух гэмтэв ээ хөөрхий.

За яруу алдарт нам даралтын зуухны сервисийн хүмүүс дор нь ирээд шинэ зуухаар солиод өглөө,аз болж баталгаат хугацаа нь дуусаагүй байж,за бохирын халдаг кабелийн талаар ярихаа больё …Би жирийн нэгэн монгол улсын иргэн ,сардаа цахилгааны мөнгөө ягт тушаадаг. Шинээр тавиулсан усны шугам, худаг гэсгээх үйлчилгээ, халдаг кабель бас бус үйлчилгээний хөлс хохирлыг хаанаас нэхэмжлэх вэ?

Зүгээр л яруу найрагч Ц.Хулан шиг зүгээр зүлгэн дээрээ байшингаа бариад амьдрах хүсэлтэй бгаа монгол улсын иргэн Б.Сарантуяа ньБи энэ асуудлын тухай постыг яагаад бичих болсон учир нь Шарга морьтын цахилгаан яг энэ мөчид 2-3 удаа тасарч ,ирэн бид бүгдийн ариун цагаан хөдөлмөрөөрөө байгуулсан бүтээн байгуулалтын үр шимийг үгүй болгож их бага хэмжээний хохирол учруулж цаашид хохироох нигууртай учир тэссэнгүй бичлээ…

error: Content is protected !!