Дуучин биш Ү.Уртнасан хэзээ нууцаа задлах вэ


Аав, ээжийнхээ удмын дуулах генийг өвлөн авсан Үнэнхүүгийн Уртнасан Voice шоунд оролцож олны танил болсон нэгэн. Мэргэжлийн уран бүтээлч хүний хувьд, Миний аялал дөнгөж эхлэж байна. Цаашдаа бодсон том зорилгууд бий.

Гэхдээ одоохондоо нууц. Цаг нь болохоор нууцаа задална аа хэмээж байв. Түүнийг шоунаас хойш фэн нь болсон нөхдүүд нууцаа хэзээ задлахыг нь хүлээн суугаа гэнэ.

Түүний аавыг уншигчид Нүд хөмсгийг чинь харъя даа, Дэнсээ юү дуугаар нь сайн мэднэ. Харин тэрбээр дуучин биш. Харин мэргэжлийн төгөлдөр хуурч юм.

Шинэ оны босгон дээр үзэгчтэйгээ уулзаж Дуу хоолойгоо хүргэсэн түүнийг мэргэжлийн дуучин л гэж үзэгчид андуурч. Ямартай ч аавтайгаа дуэт дуулахыг хүсэж явдаг тэрбээр удмын дуулах авьяастай нэгэн юм аа.

error: Content is protected !!