Жүжигчин Одноо NTV тв-ийнхэн намайг хохироосон гэв

Арван жилийн сурагч байхдаа эрэгтэй хүүхдийн өөдөөс эгцэлж харж чаддаггүй байсан Б.Одончимэг өдгөө олны танил болсон. Үзэгчдэд тэрбээр бага наснаасаа л сэргэлэн, цовоо хэвээрээ явсаар жүжигчин болсон байх гэж бодогддог байх.

Тэгвэл үгүй гэнэ шүү. Аавынхаа хүсэл, мөрөөдлийг биелүүлэх гэж нүүрээ хагалж урлагийн хүн болсон түүхтэй аж. Үүнийгээ ч хэдэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан удаатай.

Тэрбээр Эхнэрийн заавраар нэвтрүүлэгт нөхөр Баяртулгатайгаа хамтдаа оролцож байжээ. Уг нэвтрүүлэгт түүнийг нөхрөө л загнаж байгаа хэсгийг олонтаа оруулсан нь түүнийг ихээхэн хохироосон гэнэ.

Энэ тухай Жүжигчин Одноо, би тэр нэвтрүүгийн дараа битүү шүүмжлэлд өртсөн. Оролцож байсан хүмүүс дотор юу болж байгааг бүгдийг мэдэж байгаа.

Би одоо NTV тв-ийнхэнд хандаж хэлмээр санагдлаа. Энэ бол зохион байгуулалттай байсан. Харилцан гоё байсан зүйлийг cutl.дчихсан. Энэ нэвтрүүлгийн нууц байх л даа.

Гэхдээ би хувь хүний талаасаа хохироод үлдсэн. Тухайн үед би тайлбар хийх гэхээр хүмүүс ямар ч тайлбар хүлээж авахгүй болчихсон байсан л даа. Өөрийгөө сайн эхнэр ш дээ гэж хэлээд ч нэмэргүй юм байна гээд дуугүй орхисон хэмээн саяхан орсон нэвтрүүлэгтээ ам нээжээ.

error: Content is protected !!