МУГЖ У.Уранчимэгийн өөрчлөлтийн нууц


МУГЖ У.Уранчимэгийг Хувьсалын Урнаа гэдгээр нь илүүтэй мэднэ. Тэрбээр сүүлийн жилүүдэд фитнессээр хичээллэх болсон билээ. Өөрийн бие галбирын нууцаа ийн хуваалцав.

Ямар харагдах… ямар жинтэй байх нь зөвхөн таниас шалтгаална…
20 гаруй насандаа нилээн мяраалаг 70 гаруй кг охин байлаа…Охиноо төрүүлсэний дараа жаахан жин хаялаа… Ер нь өөрийгөө анзаараад байхнээ…залхуурах тусмаа л жин нэмж,хичээх тусам жин хаяж, бүр их хичээж тууштай байх юм бол чангарч хүссэн галбиртаа хүрч болдгийг ойлгосоон… Миний хувьд тийм гайхалтай ондгор оцгор өгзөгтэй ,төгс биеийн галбиртай хүн биш…

20 гаруй настай 70 гаруй кг жинтэй байжээ

Гэхдээ яавал байгаагаа сулбайж унжуулахгүй байхав…? яавал эрүүл чийрэг, чанга галбиртай харагдахав…? Ердөө бүгдийг учир зүйн дарааллаар нь логиктой бодож, сэтгэл зүй тархиа хамгийн эхлээд цэгцлэх хэрэгтэй…Турах гэж бүү яар… Судал… ойлго…Зүгээр л аажмаар амьдралынхаа хэв маяг болго… Таны бодож байгаа шиг тийм ч хэцүү биш…хувийн зохион байгуулалт, хичээл зүтгэл…Бага багаар урагшил…

Тэгвэл та эрүүл ,сэтгэл санаа өөдрөг,стресгүйгээр давах л болно…Гоё харагдах нь тийм ч чухал биш… Хамгийн чухал нь эрүүл саруул үр хүүхэдтэйгээ урт удаан хамтдаа байх нь бидний хүсэл биш гэж үү…
Та чаднаа… Амжилт…одоо бол 58кг байна даа…

эхний зураг 2009 он 65 кг хавьцаа

error: Content is protected !!