2020 оны хүмүүнлэгийн үйлстэнээр Б.Болдсайхан эмч, шилдэг залуу улстөрчөөр У.Хүрэлсүх шалгарчээ


Монголын Залуучуудын холбооноос жил бүр зохин явуулдаг Next Stop оны шилдгүүдийг шалгаруулах наадам энэ жил онлайн хэлбэрээр зохиогдож буй.

Түүнчлэн хамрах хүрээгээ өргөжүүлж, Нийгмийн зүтгэлтэн, Хүмүүнлэгийн үйлстэн гэх хоёр номинацийг нэмсэн билээ. Наадмын журмын дагуу цахим санал асуулгаар шилдгүүдээ тодруулжээ.

Оны шилдэг улстөрч залуугаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх шалгарсан бол Хүмүүнлэгийн үйлстнээр Зүрх мартахгүй төслийг санаачлан хэрэгжүүлж, олон нутгаар явж зүрхний асуудалтай, өвчтэй хүүхдүүдийг эмчилж яваа Зүрх, судасны мэс засалч, гавьяат эмч Б.Болдсайхан эмч шалгарчээ.

Зүрх судасны эмч, мэс засалч Б.Болдсайхан Баян-Өлгий аймгаас ирсэн н.Нурали хүүд зүрхний ховдлын цоорхой нөхөх хагалгаа хийж,
үүний дараа өөрөө зүрхний зүүн титэм судсанд стент тавиулах мэс засалд оржээ. Сэхээнд н. Нурали хүүтэй зэрэгцээд хэвтэж байсан бөгөөд өөрөө мэс засалд ороод, өөрийнхөө хагалгаа хийсэн хүүхдийг өөрөө үзээд явж байдаг эмч хүний сэтгэл, зүтгэл агуу юм гэдгээ олон нийтэд харуулсан билээ.

error: Content is protected !!