Г.Уянга: Юу ч ажиллаагүй, гэхдээ түрээс зогсоогүй!


УИХ-н гишүүн асан Г.Уянга хөл хорионы үеэр бизнес эрхлэгчдэд тулгамдаад буй асуудлын нэг болох түрээсийн талаар асуудал хөндсөн юм.

Тэрбээр бичихдээ, хөл хорионы 2 сард 8 сая төгрөг түрээсэнд төлжээ. Хөл хорьсон ч түрээс зогсоогүй! Ийм хэдэн хүн төрд үгээ хүргэж чадахгүй, бухимдаж, гасалж суугаа бол? Одоо ард иргэдээ бодсон, арай ухаалаг шийдвэр гаргаасай даа! хэмээн бичжээ.

Түүний хувьд өөрийн оффисийн түрээсийн баримтыг ил болгон харуулсан юм. Харин энэ байдлыг талаар бусад хүмүүс ч түүнд хандан сэтгэгдэлээ илэрхийлжээ.

error: Content is protected !!