Жүжигчин А.Ганчимэг бусдын QR кодоор зорчсон уу

Монгол Улс 14 хоногийн хатуу хөл хориог дахин эхлүүлж энэ хугацаанд зайлшгүй ажиллах шаардлагатай 15 төрлийн албан байгууллагын авто машинууд тусгай QR кодтойгоор зорчин явж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд нийт 23,902 автомашиныг QR коджуулсан бол зөвшөөрөлгүй иргэд тус кодгүйгээр зорчиж байгаа гэх мэдээллүүд тасрахгүй байгаа юм. Тиймээс үүнтэй холбоотой шалгалтуудыг явуулж байгаа юм.

Шалгалтын үеэр байгууллагын эзэмшлийн QR бүхий зөвшөөрлийг хуулбарласан болон бусдад дамжуулсан хэд хэдэн хэрэг бүртгэгджээ. Тодруулбал жүжигчин А.Ганчимэг нь Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын нэр дээр QR код авч, автомашинаараа хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдсон талаар зарим хэвлэлээр мэдээлэх болжээ. Энэ мэтээр  зөвшөөрөлтэй холбоотой xэpгүүд шалгагдаж байгаа юм.

Жүжигчин бүсгүйн хувьд ойрын хүн нь тус байгууллагад ажилладаг бөгөөд ойрхон газар дүүгийнхээ машиныг түр хэрэглэхдээ ийн шалгагдсан гэж ойрын эх сурвалж мэдээлж байгаа юм.

error: Content is protected !!