Бүсгүйчүүдийн хүсэмжит таван залуу

Өнгөрсөн онд хамгийн ихээр бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг гижигдэж чадсан олны танил таван залууг хүргэж байна. Тэд өнгөрсөн онд өөрдсийн хийсэн сайн үйлс, уран бүтээлээрээ хамгийн их яригдаж хүсэмжит залуус болсон юм.

Жүжигчин Р.Отгонбаяр

Фантастик продакшнд арын албанд нь 10 жил зүтгэсний эцэст ганц дүр авч тоглосон Р.Отгонбаяр. 37-р точка киноны Тулгатын дүрээр олонд танигдаж од болов. Саагуу зүрхний өвчтэй, болж өгвөл л хүнтэй муудалцаж зодоон цохион хийчих гээд байдаг залуугийн дүрийг их тайван, дөлгөөн тэрбээр тун чиг сайн бүтээсэн юм.

Х.Мөнхжин

Дамбын Хишгээ гэдэг нэрээрээ олонд танигдсан Монголын томоохон бизнесмэн Д.Хишигжаргалын бага хүү Мөнхжин тархины саажилттай бяцхан хүүд туслах хандивын аяныг амжилттай өрнүүлж, байранд оруулсан билээ. Орчин цагийн залуусын төлөөлөл болж ажилтай, орлоготой, манлайлтай, нийгэмд нэр хүндтэй яваа.

Жүжигчин М.Баярбат

Хэцүү анги, Миний ах атаман, Аз жаргалын шок зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин М.Баярбат сүүлийн үед гадаад төрх, биеийн галбиртаа ихээхэн анхаарах болсныг хамгийн сүүлд тоглосон 37-р Точка киноноос нь харсан. Уснаасаа гарч ирж буй агшинг харсан бүхий л бүсгүйчүүд дуу алдан хүлээн авсан гэлцдэг.

Дуучин Э.Дашням

Монгол HD телевизийн зохион байгуулдаг The Voice Mongolia шоуны шилдэг оролцогч Э.Дашнямын уянгалаг хоолой олон бүсгүйчүүдийн уяраасан. Түүнийг өдгөө ч крашилдаг бүсгүй олон бий. Түүний үндсэн мэргэжил бол уртын дуучин. Өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн яруу тансаг аялгууг улам цааш нь цуурайтуулж, олон хүний сонор мэлмийг мялаахыг хүсч, орчин үеийн хөгжимтэй хослуулж, дэлгэрүүлэхийг хүсэж явдаг гэнэ.

Б.Баттөр

Залуусын дунд Ангууч нэрээр танил болсон Б.Баттөр 9 өнчин дүүгээ ганцаараа өсгөж яваа 21 настай залуу бүсгүй Б. Ариунболорт 3 өрөө байр авч өгсөн. Байр авах  хандивын мөнгийг өөрийн төрсөн өдрийн үдэшлэгээрээ босгосон гэдгийг уншигч та сонсож байсан биз ээ.

 

error: Content is protected !!