Лектор Чила: Өвчний тархалтаа барьж дийлэхгүй байгаа нь менежмент буруугийнх


Жүжигчин,сэтгэл судлаач, лектор Г.Бандицэрэн үргэлж л бусдад ухаарал, урам хайрласан лекц уншдаг. Тэгвэл тэрбээр энэ удаад үнэхээр тэссэнгүй бололтой. Ийнхүү шүүмжийн хэдэн үг чулуудав. Ямар ч менежмент харагдахгүй байна. Цөөхөн хүнтэй улс шүү дээ. Ингэж байхаар шууд 0 зогсолт хийгээд хамаг хүчээрээ тогтоогоод авах хэрэгтэй юм шигээ. Ард түмэнд чинь баларлаа шүү дээ. Цагдаа нар хөлдөж өвдөж үхлээ. Эмч нар чинь баларч дууслаа. Бүх зүйл болохоо байж эхэллээ. Жижиг аж ахуйн нэгжүүд бүр хөл дээрээ зогсох ямарч чадваргүй боллоо шүү дээ. Сонгууль өнгөртөл энэ бүхэн дуусахгүй юм бишүү.

Цөөхөн ард түмэнтэй улс зам дээрээ бөглөрч, өвчний тархалтаа барьж дийлээхгүй байгаад менежмент л буруу байгаагаас болоод байгаа биздээ. Би нээх төр засагаа шүүмжлээд байдаггүй гэхдээ энэ удаа үнэхээр тиймхэн санагдаж байна даа. Монголчууд элгээрээ мөлхөх гээд байна шүү тэнгэр минь. Шууд хамаг хүчээрээ дараад аваач дээ. Гэрээсээ битгий гар гэдэг уриаг чинь дэмжээд гэртээ л байгаа хүмүүсээ бодооч. Амьдралгүй дампуурсан аж ахуйн нэгж, асахаа байсан машинаар энэ улс дүүрлээ. Тэр тэнээд байгаа нөхдүүдээ тэг зогсоо.

error: Content is protected !!