Төгсцогт: Надаас тэр xap тaмxиa олоод үзээрэй, би дэлхийн чансааг тэргүүлж байгаа хүн шүү

МУГТ Н.Төгсцогт Америк мэргэжлийн боксоор тулаан хийж, өөрийн жиндээ дэлхийн чансаа дээгүүр яваа тамирчин.

Эх орондоо ирсээд байгаа тэрбээр xap tамxи хэрэглэсэн зэрэг хэл aмaнд ороод байгаа. Учир нь түүнийг боксийн шигшээ багийн тамирчин Цэндбаатартай хамт байхдаа xap tамxи хэрэглэснээр Цэндбаатар нvцrэн гадуур алхан явсан гэх явган яриа гарсан.

Тэгвэл энэ бүхэнд тэрбээр албан ёсоор хариу өгч, Би дэлхийн чансааг тэргүүлж байгаа хүн шүү. Энэ улс арай шүү, хүмүүс ч бас, надаас тэр xap taмxиа илрүүлээд олоод үзээрэй. ингэж арай болохгүй ээ хэмээн шинжилгээгээ харуулан баталгаажуулжээ.

МУГТ Н.Төгсогт ээлжит тулаанаа Колумбийн боксчин Оскар Эскандонтой хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг тоглолт баталгаажиж, явагдах өдөр нь товлогдсон мэдээлэл Боксрек-т орж ирсэн байна. Хоёр боксчны тулаан ирэх сарын 26-нд Миссисипи мужийн Билокси-д болохоор товлогджээ. Тоглолтыг Фокс спорт телевизийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулах аж.

Оскар Эскандон гэгч энэхүү боксчин нь сонирхогчийн боксоор 2004 оны Афины олимпийн наадамд оролцож, шилдэг 16-нд шалгарч байсан нэгэн юм. Мэргэжилд шилжсэнээсээ хойш 25 ялалт байгуулж, гурван удаа ялагджээ.

error: Content is protected !!