Жүжигчин Баярмагнай QR кодны асуудалд оров


Сүүлийн үед QR код зөвшөөрлийн асуудал ихээхэн гол сэдэв болоод байгаа юм. Хөл хорионы үеэд зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтнуудад тодорхой хязгаарлалттай олгосон учир олон хүн машинаараа явж чадахгүй байгаа.

Өнөөдөр л гэхэд жүжигчин А.Ганчимэг дүүгийнхээ ажлын зөвшөөрлийг машиндаа хэрэглэсэн нь ил болж, олон нийтээс шүүмжлэл хүртээд байгаа.

Тэгвэл энэ удаад жүжигчин М.Баярмагнай мөн асуудалд өртөн удахгүй тайлбар шаардаад эхлэх байх. Учир нь тэрбээр шинэ оны өмнө ИТХ-н төлөөлөгч асан С.Мөнхчулуунтай хамтран хөгжилтэй бичлэг хийх үеэрээ код бүхий зөвшөөрөлтэй машинд байсан нь олны анхаарлыг татаад эхэлжээ.

Энэ талаараа харин ямар тайлбар хийх нь сонин болов уу. Ямартаа ч урлаг соёлын хүн төрийн алба болон зөвшөөрөгдсөн 15 байгууллагын нэгэнд нь ажилд ороогүй л бол энэ зөвшөөрлийг авч чадаагүй баймаарсан даа.

error: Content is protected !!