Жүжигчин М.Баярмагнай QR кодны талаараа тайлбар хийв


Өнгөрсөн өдрөөс эхлэн олны танил эрхмүүд QR код ашиглан авто замын хөдөлгөөнд орж байгаа асуудлууд гараад эхэлсэн.

Энэ удаад жүжигчин Баярмагнай ч энэ асуудалд орооцолдсон бөгөөд тэрбээр дараах тайлбарыг өөрийн цахим хуудсаараа өгсөн юм

За нэгэн тайлбарыг хийе ээ.Миний бие багын найзтайгаа хамтран Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр Med Import MongolХХК байгуулан ажилладаг.

Хатуу хөл хорионы үед манай компани хөдөө аймгууд болон Улаанбаатар хотын эмнэлгүүдэд хамгаалах хэрэгсэл, бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг хүргэхийн тулд машинууддаа QR код авсан.

Миний хувьд хөдөө аймгуудад голдуу хүргэлт хийж байна. Хүргэлт хийхийн хажуугаар хэрэгцээтэй газар боломжийнхоо хэрээр хандив, тусламж өгөөд л явж байна. Зарим нь бүр барьж идлээ. Ядаж байхад барьж идэж байгаа нь дандаа эрчүүд.. Мөрөөрөө зүгээр ажлаа хийж яваа намайг @Pararazzi.mn битгий ингэж харлуул л даа.

error: Content is protected !!