Жүжигчин Одноог хүүхдүүд чатлая гэх болжээ


Гэрлэн дохио телевизийн олон ангит кино болон Аз жаргалийн шок, Том толгойтын романс бүтээлд гол дүр бүтээж Зүрхний хилэн, Цасан охин, Намрын синдром, 247 градус, 37-р Точка зэрэг кинонд дүр бүтээн үзэгч олноо танил болсон Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг хүүхдүүдийн цахим хэрэглээний талаар өөрийн санаагаа ийн бичжээ.

Өдрийн мэнд Зиа би нэг зүйлийн талаар бичмээр бүр санагдаад болдоггүй ээ. Над руу хэд хэдэн удаа огт танихгүй үсрээд 7,8 настай гэмээр бага насны хүүхдүүд найзын хүсэлт маш их ирдэг боллоо шүү . Зарим нь бүр шууд камераар холбогдохыг хүсэж, би уйдаад байна чатлая тэхүү гэж санал мсжүүд ирдэг боллоо. Аав ээжүүдээ та нар 10 нас ч хүрээгүй хүүхдүүддээ фб нээж өгчихөөд хэр сайн хянаж байгаа гэж бодно байна вэ? Судалгаагаар үзэхэд 14 нас хүртэл нь цахим ертөнцөөс хол байлгах тухай бичсэн байдаг юм байна лээ би лав хүүдээ огт ямар нэгэн хаяг нээж өгөөгүй өөрөө ч миний нас болоогүй гэж боддог.

Харин зарим бага насны хүүхдүүд маань бидний цахим ертөнцөөр хардаг муу муухай туйлширалыг хамт мэдэрч , харж байна. Харин ийм үед л гэртээ гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй, халуун дулаан өнгөрүүлэх, хүүхдүүддээ ном унших дуртай болгох, аав ээжтэйгээ Монголынхоо тухай, хорвоогийн, байгалийн , амьтадын сонин содон зүйлийн тухай таниж мэдэхэд томчууд бид зөвөөр үлгэрлээсэй гэж хүсэж байна.Би зүгээр санаа зовсондоо анхаарахад илүүдэхгүй шүү гэж бас бяцхан эрдэнүүдээ хамгаалаасай , оюунд нь гэрэл түгээцгээе гэж бичлээ хэмээв.

error: Content is protected !!