QR кодоо тайлбар хийх дараагийн хүн гитарчин Өөжгий


Сүүлийн үед урлаг соёлын олны танил эрхмүүд олон нийтэд QR код зөвшөөрлийн асуудлаар байцаалтад орох болсон.

Жүжигчин А. Ганчимэг холбогдсон асуудлаа дүүгийнх нь ажлын шугамаар явдаг машин хэмээн тайлбар хийсэн бол жүжигчин Баярмагнай мөн л барьж идүүлэхээсээ өмнө тайлбар хийе, эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүдэг хувийн бизнесийнхээ шугамаар авсан хэмээн тайлбар хийсэн.

Тэгвэл энэ удаад гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших холбогдов. Никитон хамтлагийн гитарчин тэрбээр машинаа халааж буй бичлэгийн үеэр хүмүүс түүний QR кодыг анзаарч, үүнийгээ хэрхэн авсан талаар хэд хэдэн коммент бичсэн байв.

Энэ удаад харин гитарчин Өөжгий ямар тайлбар хийх бол гэдгийг олон нийт хүлээж буй болов уу.

error: Content is protected !!