Н.Учрал, Ч.Сэлэнгэ нарын арыг дааж үлдсэн үрс


УИХ-ын гишүүн Н.Учралын бие тааруу байгаа тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хоёр сар гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд БНСУ-аас даатгалын яаралтай тусламжийн онгоц захиалан өнөөдөр /2021.01.05/ гадаадад эмчлүүлэхээр ниссэн билээ.

Түүнийг асран хамгаалахаар хань Ч.Сэлэнгэ хамт явсан юм. Хосуудын бяцхан үрс өдгөө том болцгоож арын албыг хариуцлагатайгаар хашиж байгаа гэнэ шүү.

Хосууд охин, хүү хоёртой. Охин Мишээл нь дүүгээ маш сайн харж, асран хамгаалж байгаа аж.

error: Content is protected !!