Кино урлагаас буцахгүй О.Номин


Эзэмшсэн мэргэжил нь загвар өмсөгч. Харин олдмол нь жүжигчин болсон О.Номин энэ урлагт дурлажээ. Өдгөө эрхзүйч мэргэжлээр суралцаж яваа гэнэ.

Хамгийн анх 15 настайдаа Cosmopolitan Мongo-lia сэтгүүлд загварын зураг авахуулжээ. Энэ үеэс л уран бүтээлийн ертөнц өнгө гэрэлтэй, өөр юм шиг сайхан санагдаж эхэлсэн байна.

Ийнхүү мэргэжлийн жүжигчин биш ч гэсэн кинонд тоглох санал ирвэл хажуугаар нь буцахгүй хүлээж авна гэв. Мөн мэргэжлээрээ ажиллахаас гадна хувийн бизнесээ коронавирусийн халдвар хумигдсан үед эхлүүлэхээр зэхжээ.

Залуу хүний хувьд олдсон боломжуудыг ашиглаж бас төрөл бүрийн сонирхолтой зүйлст өөрийгөө сорьж, үзээд алдаж байгаа сонголтынх нь нэг аж. Кинонд эсрэг дүрийг бүтээх сонирхолгүй гэнэ.

error: Content is protected !!