1k дагагчаа алдсан жүжигчин А.Орхонтуулын өчил

Орхидос кино дээр хойд эхийнхээ хатуу гарын амтыг амсдаг охины дүрийг тун чиг чадварлаг бүтээсэн А.Орхонтуул өдгөө бизнесийн салбарт ажиллаж яваа. Тэрбээр инстаграм хуудсаа идэвхтэй хөтөлдөг. Гэхдээ нэг мянган дагагчаа алдсан гэнэ.

Хараад байхад манайхан одоо л хэлбэрээс илүү агуулга чухал гэдгийг ойлгож байх шиг. Карентины өмнө 73К дагагчтай байсан би нь одоо 72К дагагчтай болжээ. Тэгээд нэг гайхаад харсан миний оруулдаг контент хүнд хэрэгтэй гэхээсээ илүү гангархсан, гайхуулсан, худ Ооноогийн зураг контентуудаар дүүрэн байжээ.

Одооноос энэн дээрээ анхаархаар шийдээд, өөрийнхөөрөө та бүгддээ хэрэгтэй зүйлсийг хйихээр шийдлээ. Эхний авах арга хэмжээ бол өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх Эхний зургийг харвал 60 кг болтлоо таргалсан Ооноог харж байна. Тухайн үед гэртэй хүүхдээ хардгаас гадна хөхөндөө сүү оруулах нэрийдлээр буруу хооллодог байсан. Миний утсаар дүүрэн иймэрдүү зураг байдгаас ичиж зовсондоо нэгийг ч хийдэггүй байж билээ.

Дараагийн зурагны хувьд турахаар шийдээд өглөө болгон 4 аяга ус ууж, 3 сар spinning-д яваад 5 кг, ажилд ороод 5 кг хассан Ооноог харж байна. Нийтдээ 6 сарын хугацаанд 10 кг хассан байдгиймаа.


Энийг ярьж байгаагийн шалтгаан нь одоо байгаа өөртөө гутаж, боломжгүй гэж бодохгүйгээр өдөр болгон тогтмол өөрчлөгдөхийн тулд ямар нэгэн зүйлийг хийгээрэй. Тэгвэл ЧИ ЧАДНА шүү. Одоо миний хувьд эрүүл мэндийн тодорхой шалтгааны улмаас 58 кг болтлоо жин нэмсэн байгаа. Гэхдээ би сэтгэлээр унахгүй байгөө.

Яагаад гэвэл би 60 кг байж байгаад 50 кг болж чадсан учраас. Тэгэхээр охидууд минь битгий сэтгэлээр унаж, өөрийгөө зовоогоорой. Таргалах гэж яараагүй хэрнээ турах гэж юунд яарнам? Өдөр болгон бага багаар хичээвэл нэг мэдэхэд хүссэн үр дүндээ хүрнэ шүү.

error: Content is protected !!