Архангайн залуугаар тоглосон Төмөр хатагтай Солонго гэж хэн бэ


Сошиал орчинд Төмөр хатагтай Солонго цахим нэрээр танигдсан Ш.Солонго эрүүл чийрэг биетэй байхыг охид залууст уриалдаг нэгэн.

Тэрбээр 172 см өндөртэй, 60 килограмм жинтэй хувийн фитнесстэй дасгалжуулагч багш. Түүний мэргэжил нь Англи, Орос хэлний багш, гоо сайханч, загвар зохион бүтээгч гэнэ лээ. Фитнесс бикини модель төрлөөр ирээдүйд Олимпт хүч үзэх зорилготой аж.

Түүний хувьд фитнесс дасгалжуулагчаар ийн олноо танигдсан ч өнгөрсөн жил Архангай аймагт аялах үеэрээ нэгэн залуугийн бичлэгийг хийж, заяаны ханиа хайж байна гэх мэтээр даажигнан гэнэн итгэмтгий хөдөөний залуугаар тоглоод авсан нь олон хүнээс шүүмжлэл хүртсэнийг олон хүн санаж буй бизээ.

Энэ мэтээр шүүмжлэлээс өөр олноо танигдахаа больсон тэрбээр сүүлийн жил нам жим амьдарч байгаа бололтой.

error: Content is protected !!