Гитарчин Өөжгий төмөр хүлгүүдээ санаад бэтгэрч байна гэв


Монголын рок попын урлагт өөрийн нэрээ мөнхөлж яваа гитарчин Өөжгий хөл хорионы улмаас хоёр сайхан амьтнаа унаж чадахгүй байгаа ажээ. Энэ талаараа, Энэ 2 моторын хүч ойролцоо ч унахад мэдрэгдэх мэдрэмж нь тэс өөр.Shelby GT500 болохоор яг л нэг огцом ууртай хүүхэн шиг.Ямар үйлдэл хэзээ хийх нь мэдэгдэхгүй, юу ч болж магадгүй. Ялангуяа 650нр болгодог нэмэлтүүдийг нь авчирч тавьснаас хойш ааш нь бүүр адсага болсон.Эргэлт эдр дээр хамаагүй хаазлавал дороо бүтэн эргэж тэнэгтэнэ. Өвөл унах ямар ч арга байхгүй.Механик кроптой, twin clutch-тай болохоор консны педал овоо хатуу. Өдөржин түгжээнд явбал зүүн хөл оройдоо гэцүүднэ. Холын замд явбал ядарч үхэхээр маягийн эд.Тэгэхдээ 5.4l V8 supercharged моторын архиралт, хойд хөтлөгчийн гайхамшигыг энэ машинаас л мэдэрдэг.Хурдаа 260 дээр түгждэгийг аваад хаяцөөн.Миний тооцоогоор бол 310 асуудалгүй хүрэх ёстой.Учир 500hp сток нь Америкт 307 хүрдэг.Тэгэхдээ тэгж

давхиж үзээгүй л явна ккк.Bentley бол яг л англи хүн шиг.Цэмцгэр, тайван, ёсорхог.Шээлби шиг унахад кайфтай, солиотой биш мөртөө шал өөр нэг тийм гоё мэдрэмжийг мэдрүүлнэ.Мотор хүчгүй биш.W12 6.0l twin turbo, 570hp AWD гэдэг бол чамлаад байх эд ч бишлдээ.300 км/ц хурдыг өлхөн давна.Тэгэхдээ хурдалж байгаа нь биенд огт мэдрэгдэхгүй.Ямар сайндаа эхнэр бариад Налайхын зам дээр шөнө 160тай давхиж явахавдээ. Юу ч мэдэгдэхгүйм байна. 100 л хүрсийм биш үү хайр аа гэж мэдрэлтсэншд, Салонд орсон материалын орцын хувьд ярих юм байхгүй.Дээд зэргийн мод, арьс.Handling маш сайн.Өндөр хурдтай явж болдог Европын автобанд маш тохирсон тэрэг.Монгол удахгүй тийм замтай болох байлгүйдээ.Хавар болж, карантин дууснадаа нэг өдөр.Эднийгээ санаж байна гэж жигтэйхэн

error: Content is protected !!