Ажлын үнэмлэхээ авч яваагүй тохиолдолд QR кодыг хураан авна


Өнөөдрөөс эхлэн нийслэлийн автозамд зорчих зөвшөөрөл буюу QR кодны шалгалтыг эрчимжүүллээ. Та өөрийн албан байгууллагын нэр дээр авсан кодыг ажлын үнэмлэхтэйгээ авч явахыг шаардаж байгаа юм. Цarдаагийн ажилтнууд тулгалт хийж хэрвээ зөрчилтэй байвал кодыг хураан авах, хөдөлгөөнийг зогсоож буцаах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна. Учир нь QR кодыг зориулалтын бусаар олгосон, кодтой машинаар худалдаа наймаа хийх зэрэг дэглэм зөрчигдөж байгаа учраас хяналтыг чангатгажээ.

Тусгай чиг үүргийн 15 байгууллагад QR кодыг олгосон. Зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах ёстой. Гэвч бусдад шилжүүлэх, тухайн тээврийн хэрэгслийг өөр жолооч жолоодон хөдөлгөөнд оролцох байдал гарсаар байна. Иймд замын цагдаагийн алба хаагчид хатуу хяналт тавьж, ажлын үнэмлэхийг давхар шалгаж байгаа юм. Тиймээс биедээ ажлын үнэмлэхээ авч явахыг анхаарууллаа. 

error: Content is protected !!