Хөл хорионы зэрэглэлийг бууруулна


Шадар сайдын ажлын хэсэг хуралдлаа. ЗГ-ын тогтоолын дагуу 1-р сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдах гэж байна. 19 цагаас олон нийтэд мэдээлэл өгнө. Цаашид БЗД-ийн эмнэлэг / 300 гаруй хүн халдвар авсан. / шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийх ажлууд хийнэ.

Жишээ нь БГД-ийн 5 болон 6-р хороон 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байгаа шиг. ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна.

error: Content is protected !!