Улс төрд Өнцөгөө олоогүй О.Магнай


2005 оноос Эрүүл Нийгэм – Иргэний Хөдөлгөөний ерөнхий Зохицуулагчаар гудамжинд жагсаал хийж олон танигдсан О.Магнай одоо бол АН-ын гишүүнээр ажиллаж байгаа билээ. 

ШӨХТГ-ын дарга асан түүний сельфи зураг өнгөрсөн оны хоёрдугаар сард олны анхаарлыг татан цахимд орчинд сэвэгдэж байсан нь саяхан.

УИХ-н сонгуулийн өмнөхөн ийн олны анхааралд өртөн улстөрдөө хүч үзсэн тэрбээр ялагдал хүлээн гишүүн болж чадаагүй.

Тэрбээр уг сельфинийхээ талаар Би гоо сайхны мэс засалд ороогүй. Орох шаардлага байхгүй. Яг үнэндээ өөрийнхөө утсаар сельфи хийсэн. Өнцгөө олно гэдэг нь тэр боллоо. Өнцгөө олж авсан зураг маань хэд хоног трэнд боллоо хэмээн тайлбар хийж байсан.

Харин өнгөрсөн сонгуульд тэрбээр өнцөгөө олж чадалгүй улс төрийн сэнтийд сууж чадаагүй. Түүнчлэн өдийг хүртэл улс төрийн олигтой алхам ч хийхгүй байгааг бодох нь ээ улс төрд тэрбээр өнцөгөө олохгүй л байгаа бололтой.

error: Content is protected !!