Баянхонгор аймагт маргаашаас эхлэн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгнө

Баянхонгор аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралджээ.  Уг хурлаар:

  1. 2021 оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг халдвар хамгааллын дэглэм сахиулан, хүн хоорондын зайг бариулан танхимын давтлагад  хамруулах 
  2. 2021 оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн 18 хувиас доош спиртийн агууламжтай согтууруулах ундааг /пиво, вино, шампанск/ худалдан борлуулахыг зөвшөөрөх
  3. Хүн олноор үйлчлүүлж буй газруудыг  зайнаас халуун хэмжигч төхөөрөмжтэй болгох шийдвэрийг гаргажээ. 

Мөн бусад аймагт танхимаар давтлага өгөх боломж бий эсэхийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад Аймаг нь нөхцөл байдлаа үнэлээд эрсдэлгүй гэж тооцвол танхимаар давтлага өгч болно хэмээлээ. 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/180 тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн аймгуудад 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн танхимын давтлага өгөхийг зөвшөөрсөн. Гэвч өвчний нөхцөл байдалтай холбогдуулж, тухайн хугацааг 2021 оны нэгдүгээр 1-нийг хүртэл хойшлуулж байгааг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар хэлж байв.

error: Content is protected !!