Үсчин, гоо сайхан яагаад ажиллахгүй байгаа вэ, учир нь ердөө л энэ


Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг нэг шатаар бууруулсан. Нэгдүгээр сарын 11-ний даваа гарагаас үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбаруудад үсчин, гоо сайхны газрууд багтсангүй.

Үсчин, гоо сайхны газруудыг хаасан тохиолдол зөвхөн манайд хэрэгжиж байгаа журам биш. Коронавирусийн хоёр, гурав дахь давлагаа эхэлсэн Итали, Бельги, Их Британи, Герман, Дани зэрэг улсуудад үсчин, гоо сайхан гэх мэт үйлчилгээг түр хугацаанд хориглоод байгаа юм.  

Үсчний газраар үйлчлүүлсэн хүн коронавирусийн халдвар авах эрсдэлтэй гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан юм. Учир нь  

  • Үсчин үйлчлүүлэгчийн үсийг засахыг тулд маш ойрын зайнаас харьцах шаардлага гарна. Энэ нь хүн хоорондын 1.5-2 метрийн зай барих дэглэмийг зөрчиж байна.  
  • Үсээ будуулах зэрэг үйлчилгээ авахад 1-2 цаг шаарддаг учир халдвар тархах эрсдэлтэй. 
  • Үсчин бээлий өмсөхгүйгээр үйлчлүүлэгчийнхээ үсийг угаах нь вирусийн халдвар авах эрсдэл дагуулна.  
  • Үйлчлүүлэгчийн үсийг сэнсдэж байхад халдвар авах эрсдэлтэй. 
  • Шинж тэмдэггүй халдвар тээгчид олширсон. Ялангуяа залуучуудын дунд коронавирусээр шинж тэмдэггүйгээр өвчлөх тохиолдол их байгаа нь эрсдэл дагуулна гэв. 
error: Content is protected !!