Улсын их дэлгүүрийн үндсэн хувьцаа эзэмшигч 25 настай IZ


Залуу үеийнхэн дунд сүүлийн үед хамгийн их дэмжигчтэй залуусын нэг бол IZ нэрээр залуусын дунд танигдсан залуу Гантогтохын Ирээдүй юм.

Одоо 25 настай тэрбээр ШУТИС-ийг IT чиглэлээр төгсөж 16 наснаасаа эхлэн интернэтээр хэрхэн мөнгө олж эхлэх талаар ажилласаар өдийг хүрчээ. Үеийнхэн дундаа бэл бэчингээрээ онцгойрсон энэ залуу 18 насандаа аав болсон бөгөөд өсвөр насандаа хангалттай сайн ажиллаж одоо бол 60 гаруй тэрбум төгрөгийн бэнчинтэй хангалуун тайван амьдардаг аж.

Түүний хувьд компьютер болон цахим орчинд ажиллах сургалт зохион байгуулдаг MEBORNY нэртэй компани ажиллуулдаг. Хэдийгээр нас залуу ч Монголын хамгийн залуу тэрбумтан хэмээн нэрлэх болжээ. Харин өөрөө үүнтэй санал нийлдэггүй бөгөөд 100 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй л бол тэрбумтан учир би тийм биш хэмээн хариулсан юм.

Тэрбумтан биш ч өөрийн цуглуулсан хөрөнгөө сэтгэл хангалуун үрж чадаж байгаагаа харуулан монголдоо л чаминд тооцогдох үнэтэй төмөр хүлгүүдтэй, дурдвал /Benz, G-Class, BMW, Porsche, Rolls Royce/ зэрэг хамгийн үнэтэйд тооцогдох автомашинуудыг өдөр тутмын амьдралдаа ээлжлэн унадаг. Түүний төмөр хүлгийг үнэлбэл, Rolls Royce машины үнэ  ойролцоогоор 450,000 ам.доллар буюу 1 тэрбум гаруй төгрөгний үнэ бүхий автомашин юм.

Одоо бол үндсэн компаниасаа гадна Mercedes-AMG Formula team маркетингийн багийн жанитор хийдэг байна. Энэ ажилдаа ороод удаагүй ч тэрбээр энэ ажилд орохын тулд 50 гаруй удаа ярилцлагад орж, хоёр жилийн хугацаа зарцуулжээ.

Үүнээс гадна 25-хан настай энэ залуу нь Улсын Их дэлгүүрийн үндсэн хувьцаа эзэмшигч гэдгийг тэр бүр хүн мэддэггүй гэнэ.

error: Content is protected !!