Газар хөдлөлтийн талаарх хөгтэй пост


Үүрийн 05 цаг 33 минутанд хүчтэй газар хөдлөлт Хөвсгөлд мэдрэгджээ. Энэ хөдлөлтийг яг газар дээрээ 6.8 магнитуд гэж мэргэжлийн байгууллага тодорхойлов. Харин Нийслэлийнхэн газар хөдлөлтийг хэрхэн мэдэрснээ сошиалд хуваалцсан юм.

Хөвсгөл нуураас мөсний болон маш хүчтэй нүргэлэх чимээ гарсан. Газар хөдлөлтийн мэдрэгдэх байдал 10.30 минут хүртэл хэд хэдэн удаа дахин мэдрэгдсэн байна.

Ноцтой хохирол гараагүй ч сургуулийн хананд цууралт өгч, ангийн 2-3 цонх хагарсан, Хүн эмнэлгийн дүүжин тааз нурсан, шинэ ашиглалтанд орсон ЗДТГ-ын байрны хананд цууралт өгчээ.

Харин Нийслэлд зарим дүүрэгт газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэн бол нөгөө хэсэг нь юу ч мэдээгүй унтаж байжээ. Өнгөрсөн онд мөн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж байсан удаатай.

Сошиалд олны танил хүмүүс өөр өөрсдийнхөө газар хөдлөлтийг мэдэрсэн талаараа ийн постлов.

error: Content is protected !!