Алтжин бөмбөгөр төв түрээслэгч нараасаа ажлаагүй байхад түрээс төлбөр нэхсэн гэв


Одоогоос 15 жилийн өмнө Алтжин группийн тэргүүн хатагтай
Г.Алтангийн эзэмшлийн Бөмбөгөр худалдааны төв шaтcaнаар тэнд ажил үйлчилгээ явуулж байсан 700 гаруй хүн aмь aмжиргаанаасаа caлцгаасан билээ. 

Шатахуун түгээх станцуудаа Г.Батхүүд, apxиныхаа үйлдвэрийг Г.Өсөхбаяр аваргад зарж, xoxирогч нарын мөнгийг төлсөн хатагтай Алтан бизнесээ дүүгийнхээ гарт даатгаж орхисон гэж ярьдаг.

Хэдий өөрийн оролцоо бага ч удирдлагад одоо ч байсаар байгаа Алтжин Бөмбөгөр худалдааны төвийн эзэн Г.Алтан 2020 оны 11-р сарын 11-ны өнөөдрөөс өнөөдрийг хүртэл ажлаагүй нэг ч төгрөгийн орлого олоогүй түрээслэгчдээсээ өнгөрсөн хугацааны түрээсийн төлбөр гэж үндсэн төлбөрийн 50% -ийг төлөхийг шаардсан хэмээн түрээслэгч нар гомдол мэдүүлж байна.

Мөн түрээсээ төлөхгүй бол худалдааны төв руу оруулахгүй барааг нь өгөхгүй гэж дарамталжээ.  Цар тахал гэж бүх түрээслэгчид орлоо үгүй болсон харин ч төрөөс тог цахилгаан, дулааныг нь төлөөд байхад дарамтанд байгаа жижиг худалдаа эрхлэгч нараа нэмж дарамтламааргүй баймаар.

error: Content is protected !!