Дижитал Эрка: Бид хамтдаа хөөрхөн хүүг аварч чадлаа шүү дээ


Эмээ, ээж, хүү гурав аз жаргалтайгаар тэврэлдэх энэ цаг мөчийг бэлэглэсэн элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ гялайлаа. Одоогоос хэдэн сарын өмнө Цолмон хүүд амьдрал бэлэглэхийг уриалж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Бид хамтдаа хөөрхөн хүүг аварч чадлаа шүү дээ. Сайхан байнаа сайхан байна. Монголын минь үрс эрүүл энх аз жаргалтай байх болтугай хэмээн Дижитал хамтлагийн дуучин Эрка нийтлэв.

Тархины усжилт, хоргүй хавдраар өвчиндөө шаналан байсан есхөн настай хүү У.Цолмон өнөөдөр ийнхүү эрүүл саруул болжээ. Сэтгэлийн дэм хайрлаж, өглөгийн гараа сунгасан хүмүүстээ уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

error: Content is protected !!