Э.Оюунболд цолны найраа хийхдээ 30 сая төгрөг зээлсэн, харин одоо өгөхгүй байгаа гэв


Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, Улсын аварга цолонд хүрсэн. Тэрбээр цолны найраа хийх гэж байхдаа санхүүгийн асуудалтай байсан тул О.Гончигсүрэнгээс мөнгө зээлжээ.

Өнөөдрийг хүртэл түүний мөнгийг төлөөгүй байгаа аж. Шүүх, цагдаагийн байгууллагаар О.Гончигсүрэн хэдэн жил явж байгаа гэв. Түүнд арслангийн найраа хийсний дараа зээлсэн мөнгөө өгнө гээд анх аман хэлэлцээр хийжээ. Учир нь арслан Э.Оюунболд бичиг, үсэг мэддэггүй гэдгийн улмаас бэлнээр мөнгө авсан. Одоо миний мөнгийг өгчихвөл сайн байна хэмээн Лайвтв-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.Гончигсүрэн мэдээлэл өгчээ.

Түүнчлэн энэ мөнгөө авбал олны нүдэн дээр бусдад бэлэглэн тусламж шаардлагатай байгаа хэн нэгэнд өгнө гэдгээ Гончигсүрэн ярьсан юм. Гончигсүрэн нь хувиараа бизнес эрхлэгч нэгэн аж. Түүний хувьд сайхан сэтгэлээр тусалж байхад ийм зан гаргасанд ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна тэрбээр Оюунболдод зoдyyлж байсан ч шvvx цaгдaaгaaс гомдолоо татан авч байсан гэдгээ ч ярьсан юм.

error: Content is protected !!