2 хүү маань баруун, зүүн савандаа зэрэг тээгдэж олон эмч нарыг гайхшралд оруулж байлаа


Ховорхон тохиолд хүүхдүүдээ төрүүлсэн нэгэн ээжийн хувь заяаг уншигч танд хүргэе. Би нь 2 идэвхитэй (умайтай) савтай ээж байгаа юм. 2010онд том охиноо баруун савандаа тээж төрүүлсэн. 2013онд бага охиноо зүүн савандаа тээж төрүүлсэн. 2019онд төрсөн 2 хүү маань баруун, зүүн савандаа зэрэг тээгдэж олон эмч нарыг гайхшралд оруулж байлаа. Тестээр 2 зураас гарсөн өдрөөс л эхлэн их л зүйл тохиолдож байлаа. Эрдэнэтийн нэгдсэн эмнэлгийн эмч нар бүгд л эход зэрэг харж гайхацгааж эмч нарын зөвлөгөөнөөр ер нь Эх нялхас руу явуулах нь зөв гэж шийдцгээж гүн хорлоготой би ариа хийн УБ зорилоо. Эх нялахсын эмч нар найрсагаар хүлээн авч Монгол Улсын Зөвлөх эмч Үржин эмчээр ахлуулсан Эх няласын эмч нар болон дадлага хийж байгаа оюутанууд бүгд л эхоны өрөөнд цуглаж сонирхон гайхцгааж өдий олон жил эмч хийхдээ ийм юм үзэх гэж байдгаа гээд л… Маш эвгүй байсан тухайн үед өрөө дүүрэн эрэгтэй эмэгтэй эмч нар нөхөр хажууд зогсчихсон дотор эхогоор хэвлий эхогоор зэрэг үзээд л Үржээ эмч алив биеээ сулла гээд л хаха ёо ёстой аймар мэдрэмж … Ангаах Ухаанд энэ тохиолдолыг юу гэж нэрэлдэгийг мэдэхгүйм судалж үзэе. Одоогоор бол хүүхэд хэвийн тээгдэж байна гэснээр гэрийн зүг явцгаасан. Эхний 4 сар бол хордлого аймар байсан шөл уусан ч ус уусан ч бөөлжөөд байнгын жорлон тэврээстэй зарим өдрүүдэд 24н цагийн 22 цагт нь нам унтаастай хүнээс тэгж их нойр гардым байхдаа гэтэл унтана. Энэ үед том охин маань 8тэй байга охин 6тай босоод үсээ өөрсдөө самнаад цайгаа уугаад сургууль цэцэрлэгтээ явцгаадаг байсан би бол үнэндээ нүдээ нээж ч чадахгүй тийм их нойр хүрдэг байсан. Хань маань өглөө ажилдаа явахдаа шөл цай хийгээд явна орой ажлаас нь ирэхэд нь хийсэн шөл цайгаа ууж чадахгүй унтаастай. Ажлаасаа ирээд ээ Отгоо хүүхдээ бодоод гүрийгээд ид л дээ гэж үглэнэ. Хүүхдээ яадаж 1500гр хүргэчүүл болох гээд л байна шүү наадам хүртэл гүрийн шүү гэсэн эмч нарийн захиастай. За 7 хоног за 7 хоног гэсээр байгаад 35-36н 7хоног тээсэн. Хагалгаа төлөвлөгдөөд хагалгаанд орох мөчид OMG бас л амьд үзүүлэн шиг баахан эмч нар бүгд л сонирхон орж ирээд ийм ховорийн зүйлийг үзэхгүй байж

тэссэнгүй гэсэн эмч нарын яриа. Хагалгаа 1 цаг 15 мин үргэлжилсэн урд нь бас л хагалгаанд орж л байсан 15 минутын дотор гялалзуулаад 2 охинтой минь уулзуулж бсан болохоор энэ удаад хагалгаа удаан үргэлжилж сүүлдээ өвдөлтөө мэдэрч ( бүүр оёж байх нь хүртэл мэдрэгдэж) уйлаад л нулимс гараад нэг сувилагч нулимсыг минь арчаад л миний охин уйлж болохгүй одоо дууслаа гээд л нулимс арчаад л… хөөрхөн 2 хүү маань ах нь 2950гр дүү нь 3300гр гарсан. Төрсний дараа 2 хүүгээ зэрэг амлуулаад хань минь хажууд үнээс илүү жаргал гэж байгаагүй ээ…. Энэ төрөлтийнхөө талаар их судалсан байдын тухайн үед. 2 умайтай эмэгтэй бол байдаг харин 2уулаа идэвхитэй байдаг нь тухайн үед Монголд анхны тохиолдол байсан. Яагаад дэлхийд 500н сая эмэгтэйд нэг тохиох гэсэн бэ гэхээр 2 умайд зэрэг хүүхэд тээгдсэн нь. Яагаад дэлхийд ганц вэ гэхээр том охин баруун савандаа бага охин зүүн савандаа 2 хүү маань зэрэг баруун зүүн савандаа тээгдсэн байгаад л учир байгаан….

error: Content is protected !!