13-хан настай охины шүлэг Т.Ариунааг уйлуулав

Хүүхэд бол бидний маргаашийн удирдагчид. 13хан настай бяцхан охины шүлэг сэтгэлийг минь ихэд хөдөлгөлөө. Эцэг эхчүүд бид шүлгээс нэгийг бодож хоёрыг тунгаацгаая.

Бурхан минь та хүслийг минь сонсооч Бузар бүхнээс дэлхийг минь ариусгаачЗалуу насны гэнэн хойрго алдаагаарЗүрхний галыг нурам болтол бүү унтраагаач БҮҮ УНТРААГААЧ Бурхан минь та хүслийг минь сонсоочБодлоо цэгцэлж ухаарал хайрлахад туслаачЗуун зуун дамжсан техникийн эрэн үедЗүрхээ чагнаж зөв хөдлөх хүмүүжил хайрлаачХҮМҮҮЖИЛ ХАЙРЛААЧБурхан минь та хүслийг минь сонсоочХөрсөө зарж хөрөнгө босгох тэнэг хүмүүндХөлсөө зарж амьдрал босгох ухаалаг хүмүүнд чХүслийн сүүлч булшаа дэвтээх өчүүхэн газрааХөндөж хүнийрхэж буйг нь яг одоо сануулаачСАНУУЛААЧБурхан минь та хүслийг минь сонсоочБуурлын сургаал үнэн хуулийг хорьж бүү хөгшрүүлээчХүний нутгийн шороог долоож өссөн Монгол хүүхэд бүхэнХөгжимт яруу төрийн дууллаа зүрхэндээ бадраахбахархлыг бидэнд авчраачБАХАРХЛЫГ БИДЭНД

АВЧРААЧБурхан минь та хүслийг минь сонсоочЭлгэндээ сэтгэлийн шархтай энхрий жаахан багачуудыгЭрх дураараа инээх ирээдүйг бий болговоосЭцэст нь тэд эх оронд тань солонго татуулахИх хувьтай хүн гэдгийг нь ойлгуулаачХҮН ГЭДГИЙГ НЬ ОЙЛГУУЛААЧБурхан минь та үнэнийг минь сонсоочБуцааж болохгүй ирээгүйг хүлээж буй үрсээ СОНСБайгал чинь устаж байхад шарилжийг ч хамаагүй ҮНЭРЛЭБаялаг чинь шавхагдах яах ав бороог ч хамаагүй АМТАЛЗөвхөн нүдээрээ бус сэтгэлээрээ амьтдыг ХАРШижир алтыг биш ээ ширхэг мөчрийг ИМЭРСүндэрлэх барилгыг бус сүүлчийн уулыг ХАЙРЛАУчир нь тэр л үед хүн ухаарнаБурхан минь та хүслийг минь сонсооч13 настай У.ЭНХРИЙЛЭН охины шүлэг..

error: Content is protected !!