Ахмадуудад нэг сая төгрөгийг өгөх үү

УИХ-аас жилийн өмнө ахмадуудуудын зургаа хүртэл сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх хууль баталж, хэрэгжсэн. Нийтдээ 220 мянга гаруй ахмад настан уг хуульд хамрагдан банкнаас авсан байсан тэтгэврийн зээлээ тэглүүлж, зарим нь хөнгөлүүлсэн.

Харин тэтгэврийн зээлгүй байсан ахмадууд Төр ахмад настнаа зээлтэй, зээлгүйгээр нь ялгаварлан гадуурхлаа. Хамгийн сайн санхүүгийн сахилга баттай хүмүүсээ хохироолоо. Мэдээлэлтэй нь зургаа хүртэл сая төгрөгийн зээлээ тэглүүлж, мэдээлэлгүй нь зээл авахгүй сууж байгаад хохирсон гэх шүүмжлэлийг ч хаягласан тул УИХ  210 мянган ахмад настанд тус бүр 1 сая төгрөг олгохоо мэдэгдсэн.

Үүнд нийт 210 тэрбум төгрөг шаардана. Тухайн үед парламентаас шийдвэр гаргахад УИХ-ын даргаар өнөөгийн спикер Г.Занданшатар ажиллаж байсан юм. Сангийн яамны зүгээс 2021 оны улсын нэгдсэн төсөвт 210 мянган ахмад настанд тус бүр 1 сая төгрөг олгох зардал суугаагүй гэж тайлбарлав.

error: Content is protected !!