Чинбүрэн: Эрхэмбаяр эмч хажууд байсан бол aлгaдaaд авмаар санагдаж байсан


Мягмар гараг бүрт гардаг Улаан бал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, хүний гавъяат эмч, доктор Ж.Чинбүрэн оролцсон.

Тэрбээр энэ нэвтрүүлэгт оролцох үеэрээ Эрүүл мэндийн байгууллагад тулгамдсан асуудал болон одоогийн нөхцөл байдлыг талаар ярьсан юм. Түүнчлэн сүүлийн үед цахим орчинд хамгийн ихээр яригдан иргэдийн дургүйцэл бухимдалыг хүргээд буй сэдэв болох Хавдар судлалын үндэсний төвийн эмч Э.Эрхэмбаярын гаргасан үйлдэл буюу ходоодны хавдартай гээд өнөө маргаашаа хүлээж буй иргэнээс 20 минутын дотор гурван сая төгрөг авчирвал хагалгаанд оруулна хэмээн хүнд өвчтэй иргэнийг тоолгүй орхисон асуудлын талаар ярьжээ.

Тэрбээр энэ талаар ярихдаа, Тиймээ би ХСҮТ-ын захирал байхдаа Э.Эрхэмбаяр эмчийг өөрөө ажилд авч байсан. Тэр бичлэгийг үзээд хэрвээ Эрхэмбаяр эмч хажууд байсан бол aлгaдaaд авмаар санагдаж байсан хэмэн хэлсэн юм.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын иргэн Батбаяр Хавдар судлалын Үндэсний төвд ходоодны хорт хавдрын хагалгаанд орох гэж Улаанбаатар хотод ирсэн ч хагалгааны зардлын 25 хувь буюу 3 сая төгрөгийг төлж чадаагүй улмаас өвчин хүндэрч сүүлийн шатандаа орсон талаар мэдээллээр дээрх асуудал урган гарсан бөгөөд түүний энэ мэдээллийн ачаар бусад олон өвчтөнд нааштай үр дүн авчирсан мэдэгдлийг ХСҮТ-өөс гаргасан билээ.

Хавдар судлалын үндэсний төвийн захирлуудын зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр Өндөр өртөгт хэрэгслийн иргэн төлөх 25 хувийн төлбөрийг өчигдрөөс эхлэн авахгүй болсон тухай ХСҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гаргасан юм.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ХСҮТ-д 2021 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн 01/26 дугаартай албан бичгийн дагуу дээрх шийдвэр гарсан байна.

error: Content is protected !!