Монголд болсон асар хүчтэй газap xөдлөлт 1957 онд тохиож байжээ


1957.12.4-нд Говь-Алтайн Гурван Богдод дэлхийг дэлдийлгэсэн хүчтэй газар хөдлөлт болсон. Газар дор 30 км байсан голомтонд 11-12 балл хүрсэн. Ийм хүчтэй газар хөдлөлт хуурай газар ховор тохиолдно. 80 км урттай уул нуруу өргөгдөж, хойш хөдөлсөн. 8,5 метр өргөгдсөн нь шинжлэх ухаанд баттай бүртгэгдсэн дээд хэмжээ. 10 метр өндөр чулуун давалгаа мэт бүтэц Торомхон гэдэг газар үүссэн. Бахар уулын орой хэсэг тасарч унахдаа хоёр голын хөндийг хааснаар Оюу, Номин нуур үүссэн.

300 км урттайгаар газар хагарахад олон мал унаж vxсэн. Хагархайн хоёр тал дээш доош их зөрсөн, газар шилжсэн, атирсан, овойсон гээд содон үзэгдлүүд гарсан.

Эхлээд 5 балл газар хөдлөхөд хүмүүс барилга байшингаас гарсан. Дахин газар хөдлөхөд барилга байшингууд нурсан. Тариа шигших мэт өнхөрцгөөж, хүн малгүй хөл дээрээ тогтож чадахгүй байлаа гэж дурссан байдаг. Уулын чулуу бэл рүүгээ ихээр өнхөрсөн бөгөөд холоос харахад олон сарлаг тоос хадаан бууж байх шиг харагдсан. 13 хүн aмь нacaa aлдaж, 1000 гаруй мал хад чулуунд цохигдон үрэгдэж,

Газар хөдлөлтийн улмаас хоёр аймгийн дөрвөн сумын төв газрын хөрснөөс арчигдсан. 10 сая төгрөгийн хохирол учирсан.

Эхлээд бүгт дуу гарснаа дараа нь хүчтэй дэлбэрэлт адил чимээ гарсан байдаг. Тэнгэрт тулсан шороо тоос босож, 230 км урт уул нурууг бүрхэж, 100 метрээс цааш юм үзэгдэхээ байж, 2 хоногийн дараа агаар цэвэршсэн.

Газраас ус оргилж, 30 гаруй км урт урссан гол мэндэлсэн ч, дөрвөн жилийн дараа татарчээ.

5 сая ам км нутаг буюу 3 улсад газар хөдлөлт мэдрэгдсэн. 300 000 ам км нутагт барилга байшинд нэлээн хохирол учирсан, голомтоос 300-325 км-т ч.

9 баллын бүс 17 000 ам км. 8 баллынх 65 000 ам км. 7 баллынх 230 000 ам км. 6 баллынх 700 000 ам км. 5 баллынх 1,5 сая ам км буюу Монголын нутаг дэвсгэр шиг.

700 км зайтай Улаанбаатарт 5-6 балл доргиж, хана цуурах, шавар шохой унах, барилга суух зэрэг гэмтэл гарсан. 1000, 1300 км зайтай Улаан-Үд, Читад 4 балл доргисон.

Эрхүүд 5 балл доргисон. Эрхүүд олон барилга байгууламжид бага зэрэг гэмтэл учирсан. Эрхүүгийн УЦС-ийн шороон далан нягтарч ус шүүрэх магадлалыг үгүй болгосон. Энэ нь газар хөдлөлт барилга байгууламжинд сайн нөлөө үзүүлсэн маш ховор тохиолдол ажээ.

Ховорхон хүчтэй газар хөдлөлт хүн ам сийрэг нутагт болсноор харьцангуй бага шуугиан дэгдээсэн ч шинжлэх ухаанд тодын тодоор тэмдэглэгдэн үлджээ

error: Content is protected !!