Г.Уянга: С.Баяраас хураах хөрөнгө бол Сү.Батболдын дэргэд задгай мөнгө


Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр /2021.01.13/ мэдээлэл хийлээ. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 онд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээлсэн юм.Тодруулбал,  

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдэг С.Баяраас 3 сая 569 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураах,  С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь 5 тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураах. Харин энэхүү мэдээллийн дараа УИХ-ын гишүүн асан Г.Уянга өөрийн цахим хуудастаа С.Баярын эх орноосоо хулгайлсан мөнгө Сү.Батболдын дэргэд задгай мөнгө! Дур гутмаар хулгайч нар! гэлээ.

error: Content is protected !!