Пүүзний хатан хаан


Эгэл жирийн эмэгтэйгээс гавьяат тамирчин болсон Г.Угалзцэцэгийг хэдэн жилийн өмнө харсан хүмүүс пүү, паа эмэгтэйн хүн байж ийм биеэр яадаг байна гэлцэж байсан. Тэгвэл өнөөдөр түүний биеийн шүтэн биширч шавь нь болохоор олон залуу дагах болжээ.

Бусад бүсгүйчүүдэд өсгийтэй гутал,даашинз их байдаг бол надад малгайтай цамц, пүүз их бий шүү ккк.Учир нь энэ миний ажлын хувцас.Ойрд шүүгээгээ янзлангаа…гэв. Мөн тэрбээр малгай цуглуулах хоббитой.

МУГТ, Бодибилдинг, фитнессийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ тэрбээр ёстой л пүүзний хатан хаан юм байна. Чөлөөт хувцаслалтаас гадна Г.Угалзцэцэг дэгжин плажаар гангарах дуртай нэгэн. Эмэгтэй хүн болсон хойно даашинз өмсөлгүй л яахав.

error: Content is protected !!