Драмын театрын залуухан жүжигчид


Монголын драмын урлагт нэгэн үеийн төлөөлөл дүрийн шинэчлэлийг авчирсан гэхэд буруутахгүй биз. Драмын театрын босгыг алхаж жүжигчин болно гэдэг их л хэцүү байсан гэдэг. Их урлагийн ариун сүм ч гэж зарим нь ярьдаг юм. Тэгвэл энэхүү их айлд одоогийн бидний эчнээ танил болсон нэгэн үеийнхэн ажиллаж байжээ.

Дурсамжаараа аялая. Драмын театрын жүжигчин болоод анхны бригадын тоглолт Эрдэнэт хотоос эхэлж байсан байна аа .Ийм хөөрхөн зургаа оллоо.Онон, Одноо, Дэмидээ, Бооёо, Мягмарсүрэн эгч Алтанбагана хэмээн МУГЖ С.Өлзийхүү олонд сонирхуулав.

Энэхүү түүх өгүүлсэн гэрэл зураг дээрх эрхэмүүд өдгөө хошин урлагийн акулууд болсон. Жүжигчин Бооёо буюу Н.Ариунболд Шинэ үе продакшны захирал. Тэрбээр олон залуусыг өлгийдөн авч, олны танил болгохоос эхлээд урлагт хөлөө олоход нь тусалсан. З.Онон X түц хамтлагийн захирал мөн л залгамж халаагаа бэлтгэж залуу жүжигчдээ ажлын байраар хангадаг. Л.Дэмидбаатар СУИС-т гарын шавиа бэлтгэж яваа гавьяат багш. И.Одончимэг сүүлийн үед найруулагч, дэлгэцийн бүтээл туурвих болсон. Жүжигчин С.Өлзийхүү Өнгөт инээд хамтлагийнхаа залуусыг сурган хүмүүжүүлж яваа. Тэд бүгд МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаасан нэгэн үеийнхэн.

error: Content is protected !!