Л.Цэдэвсүрэн: Хичээл орох эсэхийг 4-5 хувилбараар судалж байна


Засгийн газрын шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өгч байна. Сурагчдын амралт дуусаад 2021 оны 2-р сарын 1-нд хичээл орох эсэхийг 4-5 хувилбарыг судалж байна. Эцэг эх, сурагчид, багш нарын саналыг ч харгалзан судалж байна.

  Судалгаа энэ баасан гарагт эцэслэгдэнэ. 2-р сарын 12-нд Цагаан сарын баяр тохионо. Нийтээр тэмдэглэхгүй хэмээн Засгийн газар хязгаарласан ч айл өрхүүд хийнэ. Энэ үед УОК-оос бэлэн байдал зарлан, арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Тиймээс дараагийн УОК, Засгийн газрын хуралдаанд энэхүү асуудлаа танилцуулсны дараа олон нийтэд мэдээлэл өгнө гэлээ.

error: Content is protected !!